Марселло Эстивао: Монгол Улс нөөцөө зарцуулах төлөвлөгөөтэй болох нь чухал

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 07

 

“Монголын Эдийн засгийн чуулган 2022”-ын эхний хуралдаан "Шинэ Сэргэлтийн Бодлого- Эдийн засагт үүсэж  буй сорилт, боломж"  сэдвийн хүрээнд  зохион байгуулагдлаа.

Уг хуралдаанд, Дэлхийн банкны макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын асуудал  эрхэлсэн захирал Марселло Эстивао оролцож, илтгэл тавилаа.

Тэрбээр “2020-2022 онд Монгол Улс ДНБ-ийнхээ 18 хувьтай тэнцэхүйц нийгмийн халамж, дэмжлэгийг үзүүлсэн. Уг дэмжлэг зорилтот бүлэгтээ хүрч чадаагүй дутагдалтай тал бий. Уул уурхайн салбараас олсон орлогоо халамжийн хөтөлбөрт зарцуулах нь буруу. Урт хугацаанд нөөцөө яаж зарцуулах вэ гэдэг төлөвлөгөөтэй болох нь чухал. Мөн уул уурхайн сангаас олсон орлогоороо энэ сангаа бүрдүүлж буйгаа анхаарах хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top