“ТӨК-иудын үйл ажиллагаа сонгуулиар гарсан улс төрийн намын үзэмжээр явагддаг”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 08

Монголын Эдийн засгийн чуулганы хүрээнд “Төрийн бүтээмжийн сэргэлт, авлига, хүнд суртал, төрийн өмчит компанийн засаглал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Тус хэлэлцүүлэгт  оролцсон ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл хэлэхдээ ““Компанийн олон улсын засаглалын кодыг дэлхий нийтээрээ мөрдөж байна. Үүнийг манай улс бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад хэрэгжихгүй байна гэхээр сонгуулиар гарсан улс төрийн намын санал, үзэмжээр үйл ажиллагаа нь явагддагтай холбоотой. Төрийн өмчит компаниудыг дөрөв ангилж, хэдэн хувь нь төрийн өмчид байх, хэрхэн ажиллах талаарх саналаа ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулна” гэв.

Харин МХБ-ийн захирал Х.Алтай “Монголын хөрөнгийн бирж төрийн өмчит компани. Гэхдээ хувьцаат компани болох ёстой. Энэ асуудал нэн тэргүүнд шийдэгдэх шаардлагатай. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудын асуудлыг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгох хэрэгтэй” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top