Д.Сумъяабазар: Зөв төлөвлөлт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ

2022 оны 04 сарын 08

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын "Хот, хөдөөгийн сэргэлт" салбар хуралдаан боллоо. Хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч А.Ганхуяг, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Д.Оюунхорол нар оролцсон юм. "Хот хөдөөгийн сэргэлт" салбар хуралдаанд оролцогчдын байр суурийг хүргэж байна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:

-Хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Өнгөрсөн онд нийслэлийн төсөв 29 тэрбум төгрөг байсныг 900 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Хот, хөдөөгийн сэргэлтийг ярихын тулд эрх зүйгээр, үндэс сууриар нь хараач гэж хэлмээр байна. Хууль эрх зүй, тогтолцооноос үүдэлтэй хүндрэл учирч байна. Тиймээс зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ. Бид судалгаа, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаад явж байна. Бидэнд маш их боломж бий, дааж давшгүй ачаа биш. 

Нөгөөтээгүүр хязгаар нутаг, хөдөөгийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил хоцрогдож байна. Бүсчлэлээ зөв тавьж чадахгүй байна. Тиймээс системийн хувьд нь өөрчлөлт хийгээсэй гэж хүлээж байгаа. 21 аймагтай хотыг дүйх ямар ч боломжгүй. Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн байна. ДНБ-ий 74 хувийг үйлдвэрлэж байна, 150 мянган аж ахуйн нэгж байна, их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа. Тиймээс зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү ормоор байна. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top