Хүсэл биелүүлдэг “Бадар хундага” нууранд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алтан ембүү өргөжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 05


 

 Төрийн их тахилгат уул Отгонтэнгэрийн Очирваань хайрхнаа Монгол төр  дөрвөн жилд нэг удаа тахидаг. Энэ удаагийн ёслол өнгөрсөн 6-р сард болж Завхан руу ёстой нь хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж очсон. 21 аймгийн 330 гаруй сум болгоноос иргэд олноороо зорин очсон болохоор хүн машин битүү байв. Тэр тусмаа хүсэл биелүүлдэг гэдэг “Бадар хундага” нуур руу зорьж, хүслээ шивнэн өөрсдийгөө даатгах гэсэн хүсэлтэй мөргөлчид маш олон байлаа. Дөрвөн жилийн өмнө болсон тахилгын үеэр гурав дахь ерөнхийлөгч жийп машинаар ирж, мориор "Бадар Хундага"  нуур руу очин мөнгөн ембүү өргөж байсан бол одоогийн төрийн тэргүүн нисдэг тэрэг хөлөглөн ирж алтан ембүү өргөжээ. Монгол улс болон түмэн олноо даатгаж буй ерөнхийлөгчөө харсан ард түмэн "Амьдрал аргагүй сайжирчээ.  Дараагийн тахилгын үеэр ерөнхийлөгчөө дагаад ард түмний амьдрал адилхан сайжрах биз" хэмээн бэлэгшээж байна. Амны бэлгээс ашдын бэлэг гэдэг. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтэхийн сайхан ерөөл тавья.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
áè(202.179.10.94) 2013 оны 10 сарын 13

íýã àìüäðàõ íàñàíä õ¿í þóãàà óíàæ þóãàà õàÿ íóó çàÿà íü òýð...

0  |  0
Top