Дэлхийн хөлбөмбөгийн алдартнууд Монголд хүрэлцэн ирлээ

2022 оны 04 сарын 11

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/-ны Сангийн дэмжлэгтэйгээр “Football for School” хөтөлбөрийг Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон Боловсролын Ерөнхий газартай хамтраг хэрэгжүүлж байгаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОУХБХ-ны Сангийн захирал Францын алдарт хөлбөмбөгчин Юри Жоркаефф болон ОУХБХ-ны алдартан БНСУ-ын алдартан Ча Бум Кум болон түүний хүү болох БНСУ-ын шигшээ багийн алдарт тоглогч Ча Ду Ри нар гэр бүлийн хамтаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

Мөн тус айлчлалын хүрээнд ОУХБХ-ны “Football for School” хөтөлбөрийн фестивалийн үйл ажиллагаанд оролцож түүний дараагаар нөхөрсөг тоглолтыг МХБХ-ны талбайд хийлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top