Чулпан Хаматова: Ардын Жүжигчин цол ямар ч хэрэггүй зүйл

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 15

ОХУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, кино, театрын жүжигчин Чулпан Наилевна Хаматова Орос, Украины дайн эхлэсний дараа эх орноо орхиж, Латвид амьдрахаар явсан юм.

Хаматова хэдэн жилийн өмнөөс Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжилж байсан, олон нийтийн зүтгэлтэн. 2019 онд ярилцлага өгөхдөө Украины зүүн өмнөд хэсгийн Донбасст дайн болж байгаа талаар “Хэрэв В.Путин энэ дайныг хийнэ гэж мэдэж байсан бол би 2012 онд түүний төлөө саналаа өгөхгүй байсан” гэж ярьж байв. Хоёрдугаар сарын 24-нд Оросын цэрэг Украинд орсны дараа дайныг эсэргүүцсэн мэдэгдэл хийгээд ОХУ-аас гарч явсан.
 


Тэрээр Латвийн телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “ОХУ-ын Ардын жүжигчин цолноос татгалзахад бэлэн байна. Үнэнийг хэлэхэд би энэ цолыг тоодоггүй байсан. Ямар ч хэрэггүй зүйл. Хуучирсан, ЗХУ-ын үеийн шагнал. Энэ шагналыг авлаа гээд юу олохыг мэдэхгүй. Шагнал маань хаана байгааг ч би мэдэхгүй. Намайг цаашдаа ОХУ-ын Ардын Жүжигчин гэж зарлахыг би хориглож байна. Зүгээр л жүжигчин гэж хэлүүлмээр байна. Жүжигчин мэргэжлийн үнэ цэнэ нь гавьяат, ардын гэх мэт хэргэмд оршдоггүй. Хэрэв тэд цолоо хурааж авна гэх юм бол өгөхөд бэлэн” гэж ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(24.13.36.85) 2022 оны 04 сарын 19

Nitiin duuchin,hoshin shogiin songuulin shagnaltnuudad unshuulmaar yum bna.manai hed ch ulaihgui,aygui bol ardii ni avchih yumsan geed bugs doloono.kkk

1  |  0
Иргэн(202.21.109.61) 2022 оны 04 сарын 19

Манай алиа салбадайнууд СТА-нууд үүнийг уншаад ойлгоосой. Даанч ойлгохгүй л дээ

1  |  0
Ард(100.15.102.120) 2022 оны 04 сарын 15

Хамгийн сайн долоодог эрчүүд,хамгийн сайн ажилдаг гөбстэй хүүхнүүд л хамгийн том шагналуудыг нь авдаг даа.Авьяас муутай ,ганц нэгхэн том кино нд тоглоод (дүр бүтээгээд биш шүү) гавьяатаас ардын ,төрийн бүр баатар авсан хүн байна

0  |  0
Зочин(27.33.119.115) 2022 оны 04 сарын 19

Орос угшилтай соц тогтолцоо идээ бээрэндээ баригдаж дэлбэрч, үнэ цэнэгүй шагналын солирол ингэж эмгэнэлтэйгээр төгсөж байгаа. Монгол ч гэсэн хурдан зогсох хэрэгтэй үнэхээр ичмээр.

4  |  1
Уншигч(139.5.216.171) 2022 оны 04 сарын 19

Коммунист сэтгэлгээгээр сургаад хүмүүжүүлээд, хайрцаглаад, сайн долоодогийг нь шагнаад, өөр бодолтойг нь нухчин дарсаар 70 жил болчихсон тул мөддөө салахгүй л дээ, айхтар халдвартай хүний жижигхээн хэрэгцээн дээр тархиар наалагч коммунистуудын шалгарсан арга шүү дээ. Эрс шийдэхгүй л бол нэгээс нөгөөд омикрон шиг халдварласаар л шинэ мутац үүссээр л байх болно.

2  |  0
зочин(192.82.71.35) 2022 оны 04 сарын 19

Xэдэн жилийн өмнө Cингапурын онгоцны буудалд Mонголоос ирсэн хэдэн гүзээтэй халтарууд гаалын декларц бөглөж байхдаа нэг нь - Mонгол улсын гавьяат тогооч = гэдэг үгийг яаж бичих вэ ? гэж асууж байхыг харж зогссон.

6  |  0
зочин(203.217.139.240) 2022 оны 04 сарын 19

дайн энэ тэр хамаагүй, зүгээр шагналын талаар ярихад манай улсын жүжигчин өвөө, эмээ нарт ийм ухамсар байхгүй, төмөр тэмдэгт аймаар шуналтай. араас нь дунд, залуу үеийнхэн дуурайж бас л бөөн төмөрт дуртай гарууд. ичмээр. 21 дүгээр зуунаасаа хоцорсон сэтгэхүйтэй. СТА нэ тэрний төлөө алалцана. Баярын бичиг барааны саванд дурлаж ирсэн соц нийгмийн сэтгэхүй нь мах цусанд нь шингэсэн.

4  |  1
Top