ДУУЛИАН: Япон жүжигчин хүчирхийлэгч найруулагчдыг нэрлэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 19

Эмэгтэйчүүд эрхээ хамгаалж, нийгэмд нуугдмал оршдог бэлгийн болон сэтгэл зүйн дарамтыг ил болгох #MeToo хөдөлгөөн дэлхийн өнцөг булан бүрт өрнөөд удаж байгаа ч Японд тун хойрго хандаж байв.

Гэхдээ хэчнээн оройтсон ч огт хийхгүй байснаас дээр билээ. Саяхнаас Японы урлагийн ертөнцийнхөн хүчирхийлэгчдийг зарлаж эхлээд байна.

Энэ удаад жүжигчин, модель Мизүхара Кико ам нээж, Японы шоу бизнест бэлгийн хүчирхийлэл маш удаан оршин тогтнож ирсэн тухай мэдээллээ. Мизүхараг К-Поп сонирхогчид G-Dragon-ы найз охин асан гэдгээр нь сайн мэднэ.
 


Японы долоо хоног тутмын "Shukan Bunshun" сэтгүүлд тэр кино ертөнцөд орсон цагаас нь хойш олон найруулагч оролдож, хүчирхийлж, ихэнх нь бүдүүлэг үгээр доромжилдог байсан гэдгийг яриад зогсохгүй хоёр найруулагчийн нэрийг дурдсан нь шуугиан тарьлаа.
 


Эхний найруулагч нь Сион Соно.

Найруулагч Сион Соно “Дүр авах хүсэлтэй бол оронд ор” гэж олон эмэгтэйг хүчирхийлсэн хэргээр одоо ид буруутгагдаж байгаа хүн.

Киког найзууд нь хэрэв Сион Соно найруулагчийн кинонд тоглохыг хүсч байгаа бол маш болгоомжтой байх хэрэгтэй гэж зөвлөж байжээ.
 


Дараагийнх нь Харүо Үмэкава. Киноны секстэй хэсгийн зураг авахад тусгай зааварлагч байх ёстой ч Үмэкава татгалзсан гэнэ.

Мөн ийм үед биедээ наадаг тусгай туузыг хэрэглүүлээгүй ажээ. Найруулагч Харүо Үмэкава ариун цэврийн өрөөнд бие засахдаа зураг ав гэж жүжигчдэд дарамт үзүүлдэг байсныг Кико илчилсэн байна.
 


Энэ хаврын #MeToo хөдөлгөөний эхний хэрэгтэн нь найруулагч Сакаки Хидео боллоо. Түүний шинэ киноны нээлтийг хойшлуулсан бол эхнэр нь гэр бүлээ цуцлуулсан юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жнрл(103.193.125.32) 2022 оны 04 сарын 22

угаасаа урлагийхан гэж завхай юмнууд л бдагшдээ... ёстой хаа сайгүй дээ тэр ч

1  |  3
Хэхэ(66.181.161.87) 2022 оны 04 сарын 20

Ийм сайхан боловсрол мэдрэмжтэй байж зарим нь яагаад буруу гаж байдаг байнаа.Эргүүтэж байж кино бичих онгод орж энтэр.Манай улсын Тамир найруулагч бас л цагааханаар онгод нь ордог юм байнөө.Зүгээр л солидог эрхтний зураг ав мав гэж балаарахгүй

1  |  0
jh(66.181.190.189) 2022 оны 04 сарын 20

evgui garuud l daaa

1  |  0
crys(202.131.248.226) 2022 оны 04 сарын 23

shal baliar yum

2  |  1
Kkk(192.82.69.174) 2022 оны 04 сарын 21

Mongold ch yalgaagui shvv dee. Jujigchin duu hin gej uruvdmuur uls bdagiin.

4  |  1
Top