Ө.Энхтүвшин: Монгол, Орос нөөц боломжоо бүрэн ашиглах ёстой

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 27

Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж буй энэ нөхцөлд Монгол Улс, ОХУ нь хөгжлийн хөшүүргийг хамтдаа эрэн хайж, нөөц боломжоо бүрэн ашиглах ёстой гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Өлзийсайханы Энтүвшин Оросын Владивосток хотноо нээгдсэн ”Монгол, Оросын бизнес “Худалдаа, ложистик” форумын үеэр мэдэгджээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газар, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчид болон 14 компани оролцож байна.

Ө.Энхтүвшингийн хэлснээр, өнөөдөр дэлхийн эдийн засаг улс төр, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөг илүү хүчтэй мэдэрч байна. Шинэ сорилтууд биднээс тогтвортой, тэнцвэртэй өсөлтөд хүрэхийн тулд хамтын хүчин чармайлт гаргахыг  шаардаж байна. Тиймээс манай хоёр улс хамтран хөгжлийн нэмэлт хөшүүргийг эрэлхийлж, аж үйлдвэр, шинжлэх ухаан, техник, инновацын нөөц боломжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Элчин сайд хоёр улсын худалдааны эргэлт хангалттай хэмжээнд хүрээгүй байна гээд Монгол Улс нь экспортын нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна гэж онцолжээ. Монгол Улс экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх сонирхолтой байна. Гэтэл Оросын талаас Монголын бараа, бүтээгдэхүүнд тавьж буй гаалийн болон нэмүү өртгийн татвар өндөр байна. Тухайлбал, Монголын ноолууран бүтээгдэхүүнд 46 хувь, арьсан бүтээгдэхүүнд 40 хувийн гаалийн татвар ногдуулж байна. Энэ нь Монголын бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг. Гэтэл Монголын талаас Оросын бараа, бүтээгдэхүүнд таван хувийн гаалийн татвар, арван хувийн НӨАТ ногдуулдаг гэж Ө.Энхтүвшин онцолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
emee(202.21.108.242) 2022 оны 04 сарын 27

mash zuv, ulsiinhaa tulj bui tatvariig zorigtoi helj buuruulahaar ajillaj baina, sain baina,

0  |  0
(103.10.20.57) 2022 оны 04 сарын 27

0  |  0
Top