Домогт дуучин Алла Пугачёва хэзээ эх орондоо эргэж ирэх талаараа ам нээжээ.
Алла том охин болон бусад төрөл төрөгсдөөсөө удаан хугацаагаар хагацахыг хүсээгүй ч нөхөр Максим Галкин нь Оросын Украинд явуулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцсэнээр тэд эх орноосоо явжээ.
Алла Москва руу найзруугаа утасдаж, намар эх орондоо эргэж ирнэ гэж хэлжээ. “Тэр Орост алдартай, нөлөө бүхий, сая сая хүний хайр хүндлэлийг татсан хүн тул эх орноосоо үүрд явна гэж байхгүй” хэмээн найз нь ярьжээ.
Алла, Максим нар Кесария хотод байгаа бөгөөд домогт дуучин эмчилгээ хийлгэж байгаа, эх орондоо удахгүй очно хэмээн фэнүүддээ хэлсэн билээ.
Сэтгэгдэл ( 2 )
70 гарсан охин юм биз дээ Алла кк
Ene 2-iin barij bui bodlogo uneheer taalagdsan, mundag