Оросын нэрт дуучин Алла Пугачёваг эх орноосоо үүрд явсан гэж бичиж буй. Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлэхэд гэр бүлээрээ Израилийг зорьсон тэрбээр үргэлж олны анхаарлын төвд байдаг.
Тэрбээр Орост энэ намар эргэж ирсэн ч нөхрийг нь гадаадын тагнуул, Украинаас санхүүжилт авсан гэж буруутгасны дараа эргэж ирэх тийз захиалахгүйгээр Оросоос явсан аж. Украин дахь тусгай ажиллагааг хатуу шүүмжилсэн Максим Галкин эх орондоо гишгэх газаргүй болж, Алла нөхрөө дагахаас өөр аргагүй болсон гэх.
Оросын урлаг соёлынхон Алла, Максим нарыг өмөөрч дуу хоолойгоо илэрхийлж байгаа бол шүүмжлэгч Сергей Соседов дуучныг усан тэнэг гэж тодорхойллоо. Тэрбээр "Пугачёвагийн ярьж байгаа зүйлс нь миний дургүйг маш их хүргэж байна. Миний хувьд тэр бол усан тэнэг. Чалчиж байгаа зүйлсээс нь харахад тэр үнэхээр тэнэг хүн" гэжээ.
Аллаг Орос дахь байшингаа зарсан гэх мэдээлэл ч байгаа аж. Харин найз нөхөд нь түүнийг хавар эх орондоо ирнэ гэсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Oros babushkag xen toox ve dee
Энэ Монголчууд үнэн усантэнэг шүү ххаха хүнд нэрхоч өгөөдхаха та нарын сэтгэгдл.г уншихгүй шүү дээ малнуудаа.
ЯС ЮМАН ДЭЭР ЭХ ОРНООСОО УРВАЛАА.
Хавар путлэр шорон шаахад ирнэ
ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН АГУУ ДУУЧИН .
orosiin ard tvmenii hvcheer l odii zeregt ybaa avgai ch dee. tereniig baruund izraild bol hen tooj od gej vzehgui bas duug ni hen sonsohgui l dee..
Hudlaa bichihee zigsooo.Orosin saituudad uuruur bichsen bna lee hooe
ENE IZRALIN IRGEN OROSOOS ZAILAACHEE