Алла Пугачёвагийн Оросоос явсан шалтгаан ИЛ БОЛОВ

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

Дуучин Алла Пугачёвагийн Оросоос явах, ирэх нь үргэлж шуугиан тарьж байгаа билээ. Тэрбээр Украин дахь цэргийн тусгай ажиллагаа эхлэхэд эх орноосоо явсан. Израилд гэр бүлээрээ хэсэг хугацаанд амьдарсан Алла энэ намар эх орондоо ирээд сарын дараа яаран Израилийг зорьсон билээ.

Тэгвэл дуучны дотны найз Любовь Аксёнова Аллагийн Оросоос явсан шалтгааныг “Ихрүүд нь сургуульдаа очиж сурахаар яарсан” гэж тайлбарлажээ.

Тэрбээр мөн “Алла эргэж ирнэ. Тэр эх орондоо хайртай. Орост түүний ах дүүс, бүх юм бий. Хүнийг тайван орхих хэрэгтэй. Түүн рүү бүү дайрч давшил” гэж “News.ru”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top