Оросын нэрт дуучин Алла Пугачёвагийн зээ хүү Никита Пресняков хэсэгчилсэн дайчилгаа эхлэхэд эх орноосоо явсан билээ. Түүнийг явганаар Эстоны хил давсан гэх яриа гарсан.
Тэгвэл Никита тэндээсээ АНУ руу нисжээ. 31 настай дуучин, жүжигчин залуу Лос-Анжелест шөнийн клубт болсон үдэшлэг дээр харагдсан байна.
Тэрбээр Европын Холбооны улсын иргэншилтэйнхээ ачаар Европт очоод, дараа нь Лос-Анжелест ээж дээрээ очжээ.
Multiverse хамтлагийн ахлагч залуу Лондон хотод төрсөн юм. 2004-2009 онд Никита Нью-Йоркийн кино академид сурсан билээ. Тэрбээр АНУ-д амьдардаг ээж дээрээ жил бүр очдог.
Тэгвэл Никитагийн эхнэр Алёна нь Москвад үлдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )