Владимир Путин: Дайчлагдсан 50 мянган хүн байлдаж байгаа

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдсан 80 мянга орчим хүн тусгай ажиллагааны бүсэд байгаа аж. Тэднээс 50 мянга орчим нь байлдааны үйл ажиллагаанд оролцож байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Путин Тверь мужид айлчилж, мужийн захирагч Игорь Руденятай уулзах үеэрээ “Одоо 50 мянган хүн байлдааны анги нэгтгэлд байгаа. Үлдсэн хүмүүс одоогоор байлдааны ажиллагаанд оролцоогүй. Гэхдээ 80 мянга хүртэлх хүн тусгай ажиллагаа явагдаж буй бүсэд байгаа. Үлдсэн хэсэг нь бүгдээрээ полигонуудад байна” гэж хэлжээ.

Владимир Путин мужуудын эрх баригчдад хандан дайчилгаанд хамрагдсан бүх хүнд полигонд, байлдааны бүсэд гээд хаана байгаагаас нь үл хамааран бүхий л түвшинд анхаарал хандуулахыг уриалсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top