С.Шойгу: Хугацаат цэргүүдийг тусгай ажиллагаанд оролцуулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хугацаат цэргийн албанд энэ намар шинээр татагдсан залуусыг Украин дахь цэргийн тусгай ажиллагаанд оролцоогүй анги нэгтгэлүүдэд илгээнэ гэж мэдэгдлээ.

Шойгу “Намрын цэрэг татлагын тухайд Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн жинхэнэ албанд татах ажлыг эхлүүлж, бүх бүс нутагт 2700 гаруй цэрэг татлагын комисс ажиллаж эхэлнэ” гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд “Цэргийн албаа хаагаад дуусаж байгаа бүх цэргийн алба хаагч эх орондоо ирж байгаа. Шинээр татагдсан цэргийн алба хаагчдыг цэргийн тусгай ажиллагаанд оролцоогүй ангиудад илгээнэ” гэсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
CАНАЛ(192.82.92.153) 2022 оны 11 сарын 22

путины баруун гар Шойгу чинь аав нь Тува, ээж нь орос эмэгтэй юм би лээ, иймд монгол хүн гэсэн үг биздээ. Монгол хүн олон хүн алах устггах тушаал өгч байдаг, энэ болохгүй шүү дээ. Пултерийн тушаалаар байгаа тул дайнаа зогсоож чадахгүй байгаа байх, Гэхдээ

0  |  0
Top