Владимир Путин: Тусгай ажиллагааны бүсээс цэргүүд зугтаагүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай ажиллагааны бүсэд Оросын цэргүүдийн дунд олноороо зугтах үзэгдэл байхгүйг хэлжээ.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн гишүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр Оросын цэргүүд тулааны байрлалаа орхин явах үзэгдэл их байгаа талаарх асуултад “Цэргүүд зугтах үзэгдэл байхгүй. Зарим тусгай тохиолдол бий. Цэргүүд байрлалаа орхин явсан тохиолдол гарсан ч одоо багассан” гэж хариулсан байна.

Владимир Путин “Цэргийн албанаас зугтах үзэгдэл их байгаа гэж хэлэх үндэслэл байхгүйг дахин хэлье. Тусгай ажиллагааны бүсэд зугтсан цэргүүдийг хорих лагерь байна гэх худал яриа байна. Тэнд ямар ч тусгай бүс, лагериуд байхгүй. Энэ бүгд ямар ч үндэслэлгүй хоосон яриа, худал мэдээлэл” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ө(202.21.117.34) 2022 оны 12 сарын 09

украйн энэ дайнд хэзээ ч ялахгүй \n

1  |  0
властъ(192.82.77.54) 2022 оны 12 сарын 09

нохой долоо. дайсан довтолвол эх орноо хаях юм байналдаа!!!!!

0  |  0
Top