Кремль: АНУ Киевт нөлөөлсөн бол тусгай ажиллагаа ШААРДЛАГАГҮЙ БАЙСАН

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 18

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Вашингтон цагаа олж Киевт нөлөөлсөн бол цэргийн тусгай ажиллагаа явуулах шаардлага ОХУ-д огт байхгүй байх байлаа” гэж мэдэгдлээ.

Песков хэвлэлийн хурлынхаа үеэр “Оросын пуужингийн цохилтууд байгаагүй бол Украины зэвсэгт хүчин “С-300” пуужинг харвахгүй байх байсан гэж америкчууд ярьж байна. Гэхдээ үүнийг хөөгөөд бодвол нөхцөл байдлыг буцааж бодож болохоор байна. Үүнээс АНУ болон НАТО ОХУ-ын санаа зовнилыг харгалзан үзэж, бидний боловсруулж, өргөн мэдүүлсэн гэрээний төслүүдийг Оростой хэлэлцвэл цэргийн тусгай ажиллагаа явуулах шаардлагагүй байсан гэсэн дүгнэлт хийж болно” гэжээ.

Хэрвээ тухайн үед АНУ болон НАТО Киевийн дэглэмийг засаж, Киев иргэний дайны ээлжит алхам хийхгүй, хүнд их буу, танктай дайралтыг өөрийн ард иргэд рүүгээ болон хоёр тусгаар бүгд найрамдах улс руу хийхгүй гэсэн баталгаа өгсөн бол цэргийн тусгай ажиллагааг эхлүүлэх шаардлагагүй байсан талаар Дмитрий Песков онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга өмнө нь “Украины тал ямар ч яриа хэлэлцээ хийхийг хүсэхгүй байгаа учир цэргийн тусгай ажиллагаа зорилгодоо хүртлээ үргэлжилнэ” гэж мэдэгдэж байсан юм.

Тэрбээр Вашингтон Киевийн эрх баригчдад нөлөөлж, хямралыг зохицуулах асуудалд илүү уян хатан болгож чадна гэж үзэж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эмээ(202.21.108.252) 2022 оны 12 сарын 13

Оросын эрэлхэг хөвгүүд та нар энэ сайхан залуус хичнээн олон нөхдийнхөө амийг хамгаалсаныг мэдэх үү,укрианы хөлсний цэргүүдийн дэргэд үнэн эрэлхэг шүү орос хүмүүс, дараах амьдралд чинь та 2 ыг диваажин тосно, эмээ нь бахархаж байна сайхан залуус минь, онгоцоо чиглүүлчихээд өөрсдөа үсэрчихээр укрианууд тамалж алах байсан байхдаа хөөрхийс, ар гэр төрөл төрөгсдөд чинь гүн харууслаа илэрхийлье,

0  |  0
зочин(66.181.161.102) 2022 оны 11 сарын 21

1 суурин дээрээ хэд л бол хэдэн удаа эргэж буцсан яриатай байх юмаа энэ лалрын песков, лавров 2.... дандаа нэг амаар 2 өөр юм холин хутган ярина.. ялангуя нөгөө морин толгойт лавров нь.. - яадгийн. Oросууд бид ийм л хүмүүс. хэнээс ичихгүй яахийн тэгээд та нар муусайнууд - хэмээн сэтгүүлчидын урдаас хаадайж байсан байх аа..

0  |  0
Ganaa(188.95.34.48) 2022 оны 11 сарын 22

Fashist bolson arhichin ih gurnii deerengui uzeltei durak Orosuud

0  |  1
Иргэн(91.166.54.44) 2022 оны 11 сарын 22

Орос задарч бутарч монгол олон улстай хиллэж хил гааль.түлш .цах.ны олон дарамтаас гсалж эрх чөлөөг эдлэнэ

1  |  1
Уншигч(192.82.91.135) 2022 оны 11 сарын 19

Ёстой шаана биз, буруу бүхэн бусдын буруу гэдэг үлгэр л болж дээ хөөрхийс.

2  |  3
Top