Кадыров болон Оросын буддистууд Ромын папын үгийг ШҮҮМЖЛЭВ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Чеченийн тэргүүн Рамзан Кадыров болон Оросын буддистууд Ромын пап лам Францискийн үгэнд шүүмжлэлтэй хандлаа.

Ромын пап “Украин дахь тусгай ажиллагааны үеэр хамгийн харгис үйлдлийг “Оросын уламжлалаас гадуур” хүмүүжсэн цэргүүд гаргаж байна. Ялангуяа чечень, буриадууд” гэж ярьсан билээ. Тэгвэл Чеченийн тэргүүн Рамзан Кадыров “Бид энх тайвны саналгүйгээр тулаан эхэлдэггүй. Цэргийн тусгай ажиллагаа эхлэх үеэс бид ийм байсан. Чеченүүд олзны цэргүүдэд хатуу ханддаг уу, үгүй юу гэдгийг олзонд байсан Украины цэргүүд танд өөрсдөө хэлнэ” гэж бичсэн байлаа.

Түүнчлэн Буриадад төвтэй Оросын буддын уламжлалт шашны төвийн тэргүүн, бандид хамба лам Дамба Аюшеев шударга бус буруутгалыг шүүмжилж “Европын латинчууд хүйтэн Сибирь, Алс Дорнодын амьдралыг ойлгохгүй гэж бодож байна. Энэ хүйтэн газрууд хүмүүсийг гүргэр, тэвчээртэй, янз бүрийн бэрхшээлийг даван туулах чадвартай  болгодог. Тийм ч учраас манайхан хэрцгий хүмүүс биш, зүгээр л өвөг дээдсийнхээ адил төрсөн нутгаа фашизмаас дахин, сайн хамгаалах ёстой” хэмээн Телеграмдаа бичжээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
овид(59.153.112.229) 2022 оны 12 сарын 02

Хуцдаг тэнэг вэ,

0  |  0
Zochin(202.55.188.39) 2022 оны 12 сарын 01

Hun torolhtonii amgiin tom ayul bol Imferalist Amreik Fashist German dagagchtai NATO tanai Itali arhichin Frants gomo Angli monoosoo mon

0  |  0
7(66.181.160.26) 2022 оны 12 сарын 02

зөв

7  |  0
Top