Украин дахь Оросын тусгай ажиллагааны үеэр үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан цэргийн алба хаагчдын эхнэрүүд нийгмийн тэтгэмжийг дээд хэмжээгээр авах юм.
Гэхдээ дээрх тэтгэмжийг дахин нөхөрт гараагүй эмэгтэйчүүд авах талаар ОХУ-ын Төрийн думын албан ёсны сайтад мэдээлсэн байна. Бэлэвсэрсэн бүсгүйчүүд болон залуус гэр бүлийн гишүүдийн тооноос үл хамааран тэтгэмж авах юм. Харин бэлэвсэрсэн эмэгтэйчүүд дахин хүнтэй суувал тэтгэмж авч чадахгүй болно.
Тэгвэл дээрх шийдвэрийн талаар нийгмийн сүлжээнд хүмүүс “Тусгай ажиллагааны үеэр амиа алдсан цэргүүдийн эхнэр дахин нөхөрт гарахгүй байсан нь дээр юм байна” гэж эгдүүцлээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тэтгэмж өгөхгүй л гэсэн санаа л даа орост ямар ч эрх чөлөө гэж алгаа
Энэ иванууд гэж тэнэгтэж дуусахгүй гарууд юм аа, гоё гоё юм хийнэ ээ