ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь тусгай ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн ээжүүдтэй уулзаж, Орос улс тусгай ажиллагааны явцад амиа алдсан цэргүүдийн ээжүүдэд дэмжлэг үзүүлэхэд боломжтой бүхнийг хийнэ гэдгээ амлажээ.
Путин “Та бүхний зовлонг бид хуваалцана, та бүхнийг орхихгүй гэдгийг мэдэж байгаасай гэж хүсэж байна. Та бүхнийг түшиж тулж байгааг мэдрүүлэхийн тулд бидний зүгээс хамаарах бүх зүйлийг хийх болно” гэсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч хүүгээ алдсан ээжүүдэд эмгэнэл илэрхийлж, ямар нэгэн стандарт зүйлийг ярих гэхээр хэл нь эвлэж өгөхгүй байгааг хэлж байжээ. Тэрбээр “Тээж төрүүлж, тэжээж өсгөсөн хүүхдээ алдсан уй гашууг юу ч нөхөж чадахгүйг бид ойлгож байна” гэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )