ОХУ дахин цэргийн дайчилгаа зарлахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Москва хотын дарга Сергей Собянин дахин цэргийн дайчилгаа зарлах шаардлага байхгүйг мэдэгджээ.

Тэрбээр ТВЦ сувагт ярихдаа “Цэргийн дайчилгааг дахин зарлана гэсэн худал мэдээллийг ард түмний дунд түгшүүр үүсгэхийн тулд тарааж байна. Энэ бол өдөөн хатгах зорилгоор гаргасан мэдээ. Дахин дайчилгаа зарлах талаар хэн ч яриагүй. Тийм шаардлага огт байхгүй...” гэсэн байна.

Түүнчлэн лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Нэмэлт дайчилгаа явуулах талаарх яриа нь утгагүй зүйл юм. Шинэ дайчилгаа зарлах шаардлага байхгүй” гэж мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top