Ингушетэд цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд хамрагдсан хүмүүсийн ар гэрт газар амлаж байгаа талаар тус бүс нутгийн тэргүүн Махмуд-Али Калиматов мэдэгджээ.
Тэрбээр “Ингушетээс дайчилгаанд хамрагдсан хүмүүсийн гэр бүлийг газраар хангах шийдвэр гаргалаа. Энэ нь тэдэнд том дэмжлэг болно” гэж Телеграмдаа бичсэн байна.
Түүнчлэн дайчлагдсан хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүдэд Ингушетийн улсын их сургуульд элсэхэд онцгой хөнгөлөлттэй нөхцөлийн талаар Ингушетийн улсын их сургуулийн ректор Фатима Албаковатай зөвшилцжээ.
Тэрчлэн ийм хөнгөлөлтийг 2022-2024 онд хугацаат цэргийн алба хаах залуус эдлэх боломжтой болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
үнэгүй зүйл юу байхав дээ зөв л байна даа