ОХУ дайчлагдсан 87 мянган хүнийг ТУЛААНЫ БҮС рүү илгээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд дуудагдсан 300 мянган хүнээс 87 мянгыг нь Украин дахь тусгай ажиллагаа явагдаж байгаа тулааны бүс рүү илгээжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу энэ талаар мэдэгдээд “Дайчлагдсан хүмүүстэй цэргийн тусгай ажиллагааны явцад туршлага хуримтлуулсан 3000 орчим сургагч ажиллана” гэсэн байна.

Шойгу мөн хугацаат цэргийн албанд татагдсан залуусыг тусгай ажиллагааны бүс рүү илгээхгүйг хэлжээ. Түүнчлэн хугацаат цэргийн албаа хааж дууссан залуус гэртээ харина гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас аравдугаар сарын 31-нд хэсэгчилсэн дайчилгаа дууссан талаар зарласан билээ. Зарлан дуудах ажиллагаа зогсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top