ОХУ-ын хэсэгчилсэн дайчилгаанд 200 мянга гаруй хүн хамрагджээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

ОХУ-д есдүгээр сарын 21-нд зарласан хэсэгчилсэн дайчилгаанд одоогоор 200 мянга гаруй хүн хамрагдаад байна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээлжээ.

Дайчилгаанд хамрагсдад шаардлагатай дүрэмт хувцасны иж бүрдэл олгож, цэргийн албан тушаалд томилсон байна. Түүнчлэн тэднийг нийт 80 полигон, зургаан сургалтын төвд бэлтгэж байна. Хэсэгчилсэн дайчилгааны үеэр сайн дураар цэргийн ажиллагаанд оролцох тухай олон тооны хүсэлт ирсэн тухай Шойгу онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top