ОХУ-ын бүгд найрамдах Татарстан улсын Хүүхдийн эрхийн комиссар, Үндэсний эцэг эхчүүдийн хороог үүсгэн байгуулагч Ирина Волынец дайчилгаанд хамрагдсан иргэдийн гэр бүлийнхнийг нийтийн тээвэрт үнэгүй зорчдог болгохыг уриалжээ.
Тэрбээр энэхүү уриалгаа ОХУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Антон Котяковт хаягласан байна.
Хүүхдийн эрхийн комиссарын ярьснаар ОХУ-ын Засгийн газар дайчилгаанд хамрагдсан иргэд болон тэдний гэр бүлийнхний эрхийг хамгаалахад чиглэсэн шийдвэрүүдийг гаргахаар бэлтгэж байгаа аж.
Ирина Волынец дайчилгаанд хамрагдсан иргэдийн гэр бүлийнхнийг трамвай, троллейбус, метро, автобус зэрэг нийтийн тээврээр үнэгүй зорчдог болгох, мөн 18 хүртэлх насны хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд үнэгүй сургах шаардлагатай гэж үзжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эцэс төгсгөлгүй дайн тулаан булаан эзлэлт, эцэс төгсгөлгүй бас хавтгай халамж, энэ улс сүйрчээ.