Хонконгийн алдарт жүжигчин хорионд нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 01

Хонконгийн алдарт жүжигчин Кеннет Цан Хонконгийн Kowloon зочид буудалд хөл хорионд байхдаа амьсгал хураажээ. Тэрээр 86 настай байсан байлаа.

Хонконгод гадаадаас ирсэн хүн болгон шинжилгээний хариу сөрөг байсан ч 10 хоног тусгай буудалд өөрийн зардлаар тусгаарлагдах ёстой. Кеннет Цан Сингапураас буцаж ирээд тус буудалд хорионд орсон бөгөөд шинжилгээ нь сөрөг гарч байсан байна.

Кеннет Цан тулааны урлагтай киногоор гараагаа эхлүүлж, Жеки Чан, Чоу Юнь Фат нартай хамтран тоглож байсан алдартай жүжигчин байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top