Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч болох боломж нээгдлээ

2022 оны 05 сарын 04

Монголын шилдгүүдийг eFIFA төрлөөр тодруулах улсын аварга шалгаруулах "MFF PREMIER" тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбоо, "HypeX VIP Playstation House"-тай хамтран зохион байгуулж байна.

Тус тэмцээнээс Монгол Улсын шигшээ багийн тоглогчид тодрон, цаашид eFIFA олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж нээгдэх юм.

Урьдчилсан шатны тоглолтууд 5 сарын 8-ны өдөр явагдах бөгөөд шалгарсан шилдгүүдийн өрсөлдөөн “Нийтийн Хөлбөмбөг” төслийн нээлттэй өдөрлөгийн үеэр Сүхбаатарын талбайд өрнөнө.

Бүх тоглолтууд Playstation 5 (FIFA22) консул дээр явагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top