АНУ-ын жүжигчин Шин Кояамада Монголын Соёлын элч боллоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

АНУ-д суугаа Монголын Элчин сайд Ө.Батбаяр АНУ дахь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Шин Кояамада-д Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Шин Кояамада нь “Сүүлчийн самурай” Холливудын кинонд тоглосон жүжигчин ба Диснейн сувгийн анхны кино болох “Wendy Wu Homecoming Warrior”-т тоглосон нь АНУ, Ази, Европ дахь хамгийн алдартай Диснейн сувгийн киноны нэг болсон билээ.

Тэрээр Лос-Анжелес хотод төвтэй АНУ-ын бие даасан продакшн болох “Shinca Entertainment”-ийн гүйцэтгэх захирал, продюсер бөгөөд 15 гаруй жилийн турш кино, шоу, комикс, аниме болон дижитал кино зэрэг олон улсын анхаарлыг татсан энтертайнмент контентуудыг хийж ирсэн нэгэн билээ. Түүнчлэн 2008 онд Лос-Анжелес хотод үүсгэн байгуулагдсан, дэлхийн өнцөг буланд салбартай, НҮБ болон бусад олон улсын нэр хүндтэй ТББ-уудтай хамтран ажилладаг Коямада олон улсын сангийн (KIF Global) үүсгэн байгуулагч юм.

Сүүлийн 20 жилийн турш Холливудын олон кино, шоунд тоглосон Шин Кояамада нь Монгол Улстай дотно харилцаатай нэгэн бөгөөд түүний туршлага, зүтгэл нь Монгол-Америкийн соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй хэмээн үзэж байгааг Элчин сайд онцлон тэмдэглэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(73.111.180.213) 2022 оны 05 сарын 23

urgelj xunii bued xurch naaldaj baikh yum

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 05 сарын 23

batbayaraa xunii bued bitgii xur xuulytai barigdavdaa

0  |  0
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

чи дэндүү тэнэг байна. хэлийг нь төгс эзэмшсэн учир жилийн 1 хувийн хүүтэй тэрбум доллрын зээл олоод гэрээ байгуулаад мөнгөө авчихаад хямралын үед бага ч гэсэн нэмэр болж байна. чи бол баасаараа тоглоод турж үхэхийн даваан дээр байгаа юм байна.тийм учраас бараг хурдхан үхсэн чинь дээр байх эсвэл бид туслахуу208-114-н кодтоймулгуу мунхаг нөхөрт хэлж байна.

Bayar(208.76.200.114) 2022 оны 05 сарын 06

Elchin said gej neg salbdai bna aa Tonilj alga bolohiig n huleej bna Iim marzan shaartai USA ymar um yrihavdee Pizda gadnii ulsiin soyol shashiniig hundeldeggui baij yaj Mongoliig tuluulj end baij bna aa Marzan pizda shuu

0  |  0
Top