Хүчирхийллийн хэргээр кино ертөнцөөс холдоод байсан алдарт жүжигчин Кевин Спейси эргэн ирж байна.
Таван жилийн дараа түүний авсан гол дүр нь Монгол, Их Британи, Унгарын хамтарсан “1242-Өрнө зүгийн хаалга” хэмээх Бат хааны тухай киноны дүр. Кинонд Бат хаан Унгарт нэгэн санваартантай учирч, тэр санваартан Европыг эзлэх төлөвлөгөөг нь зогсоож байгаа тухай өгүүлэх юм.
Киноны зураг авалт аравдугаар сард Унгар, Монголд эхлэнэ. Кинонд Спейсигээс гадна Кристофер Ламберт, Эрик Робертс, Теренс Стамп нар тоглоно.
Сэтгэгдэл ( 0 )