13-ны Баасанд үзэх 10 аймшгийн кино

2022 оны 05 сарын 13

Өнөөдөр тавдугаар сарын 13-ны Баасан гараг. 13-ны Баасан гарагийн талаар маш олон кино, ном зохиол байдаг тул бүгд энэ өдрийг муу өдөр гэж боддог. Тиймээс гадуур гаралгүй гэртээ өнгөрүүлэх нь зөв. Ингээд 13-ны Баасан гарагаар үзэх аймшгийн шилдэг 10 зохиолоор хийсэн киног санал болгож байна.

The Shining

Стивен Кинг

Цөлд орших тансаг буудалд гэрбүлээрээ амрах гэтэл тэнд та нараас бусад нь бүгд сүнс байвал яах вэ? Найруулагч Стенли Кубрикийн хийсэн кино амжилт олсон ч зохиолч Стивен Кингэд таалагдаагүй гэдэг.

Франкенштейн, эсвэл орчин үеийн Прометей

Мэри Шелли

Нас барсан хүнийг сэргээж болох уу? Эрдэмтэн Виктор Франкенштейны хийсэн туршилт амжилттай болсон ч түүний бүтээсэн мангас нь зугтан одно.

Хурга майлахаа болино

Томас Харрис

Энтони Хопкинсийн тоглосон энэ кино таван Оскар хүртсэн. Киноны турш тэр камерт суудаг. Учир нь тэр гарах юм бол нийгэмд аюул учирна.

The Strain

Гильермо дель Торо, Чак Хоган

Кеннедийн нэрэмжит нисэх буудалд нэгэн онгоц зогсоно. Холбоо барьж чадахгүй байсан тул онгойлгоход бүх зорчигч амь үрэгдсэн байх нь тэр. Онгоцоор дамжин, аймшигт өвчин дэлгэрэх үү?

Strange Case of Dr Jekyll and Mr Hyde

Роберт Стивенсон

Гол баатрын биед хоёр эсрэг тэсрэг зүйл оршино. Сэтгэл зүйн энэ кино үзэгчдийг дуусан дуусталаа тайван орхихгүй.

Кэрри

Стивен Кинг

Кэрриг сургуульд нь дээрэлхэж, гэрбүлийнхэн нь ч доромжилно. Гэнэт далдын хүчтэй болсон Кэрри хүүхэд насныхаа өс хонзонг тайлна.

Дракула

Брэм Стокер

Энэ киног Дракулагийн тухай хамгийн шилдэг кино гэж үздэг.

Misery

Стивен Кинг

Пол Шелдон бол алдартай зохиолч. Нэгэн удаа тэр осолд ороод ухаан алдана. Харин түүнийг аварсан эмэгтэй гэрээсээ явуулахыг хүсэхгүй.

Вий

Николай Гоголь

Аймшгийн сэдвээр бичигдсэн анхны орос зохиолын нэг. Энэ зохиолоор маш их кино гарсан ч 1967 оны Леонид Куравлев, Наталья Варлейтэй киног хамгийн шилдэг нь гэж тооцдог.

American Psycho

Брет Истон Эллис

Уолл-стритийн банкны эзэн залуу шөнө нь харгис алуурчин болон хувирна. Кристиан Бейл, Риз Уизерспун, Уиллем Дефо, Жаред Лето нар тогложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top