Морган Фримен, Марк Цукерберг хоёрыг бүх насаар нь ОХУ-д орохыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 23

ОХУ-ын ГХЯ-наас АНУ-ын 963 иргэний Орост орох эрхийг нь бүх насаар нь хассанаа зарласан. Жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, түүний хүү Хантер нараас гадна жүжигчин Морган Фримен, Марк Цукерберг нар багтсан байна.

Морган Фрименийг 2017 онд ОХУ-ыг АНУ, ардчилалын эсрэг хуйвалдаан хийж байна гэж буруутгасан видео бичлэг гаргасан хэрэгт ийнхүү “шийтгэсэн” байна.

ГХЯ-наас энэхүү арга хэмжээг АНУ-ын гаргасан хоригийн эсрэг арга хэмжээ гэж тодотгоод энэ хүмүүс АНУ-д Оросын эсрэг үзлийг өөгшүүлэн дэмжиж байна гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(66.181.161.91) 2022 оны 05 сарын 25

Зөв өө

0  |  0
үнэн(139.5.219.252) 2022 оны 05 сарын 25

Хөөрхийдөө муу оросууд, өөрсдийгөө овоо , хүн амьтан тоодог л л гэж бодоод яваад байх шиг байгаан.

1  |  0
Үхэр орос(64.119.18.44) 2022 оны 05 сарын 25

Морган Фримены киног бүр үзэхгүй болчихвол оросууд урлагт сармагчин байх болно. Усан тэнэгүүд.

2  |  0
Top