ДОРНОГОВЬ: Камерын хяналтын төвийн засварт 17 сая төгрөг зарцуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 26

Аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг Замын-Үүд сумын ИТХ-ын ажлын алба болон Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, цаг үеийн мэдээллийг авч ажиллалаа.

Тус сумын Цагдаагийн хэлтсийн телекамерын хяналтын дэд төвийн засвар, үйлчилгээний төсөв болох 17,529,000 төгрөгийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн бөгөөд тус хөрөнгөөр хийгдэх ажлын үйл явцтай танилцлаа. Шинээр байгуулагдах телекамерын хяналтын дэд төв нь сум дундын цагдаагийн хэлтэст харьяалагдаж, Замын-Үүд сумын иргэдийн амар тайван амьдарч ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг гэмт халдлага, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор 70 цэгт байршуулсан камераар хяналт хийнэ. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, байгууллагаас ирсэн санал гомдлыг түргэн шуурхай, баримт нотолгоотойгоор шийдвэрлэх чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top