60 нас хүрэх байсан Андрей Панины эмгэнэлт үхэл

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 30

ОХУ-ын кино, театрын жүжигчин Андрей Панин эсэн мэнд байсан бол 60 нас хүрч, тэгш ойгоо тэмдэглэж байх ёстой байлаа.

Тэрээр 1962 оны тавдугаар сарын 28-нд Новосибирск хотод төржээ.
 


Багаасаа зөрүүд, хэгжүүн зантай байсан хүү Кемеровын хүнсний дээд сургуульд элссэн ч жилийн дараа хөөгдсөн байна. Удалгүй Кемеровын Соёлын их сургуулийн найруулагчийн ангид элсжээ.

Оюутан байхдаа “Сашка”, “Альпийская баллада” жүжигт анхны дүрээ бүтээж, “Пластилин” хэмээх пантомим студи удирдаж байв.
 


Москвагийн МХАТ сургуульд орох гэж гурван удаа оролдсон ч ярианы согогтой, царай муутай гэдэг шалтгаанаар элсэж чадсангүй. Тэр дөрөв дэх удаадаа л тус сургуульд элсэж чадсан юм.
 


2013 онд “Искупление” киногоор Ника шагналын шилдэг эрэгтэй туслах дүрээр шалгарсан ч ёслолоос хэдхэн хоногийн өмнө 51 настайдаа эмгэнэлтэйгээр амиа алджээ.  
 


Түүний цогцсыг 2013 оны гуравдугаар сарын 7-ны 11 цагт Москва дахь гэрт нь олсон.

Тархины хүнд гэмтэл авч, цус алдсанаас амьсгал хураасан гэж урьдчилсан дүгнэлт гарсан. Шинжээчид түүнийг өндрөөс унаж, толгойгоороо шал мөргөсөн, гаднын нөлөөгүй гэж үзсэн юм.
 


Гэвч санамсаргүй унахад тархиндаа ингэж гэмтэл авах боломжгүй хэмээн зарим мэргэжилтэн ярьж байв. Шүүхийн эх сурвалжаас үзэхэд Панины нүүр тэр чигээрээ цусанд хутгалдсан, баруун нүд нь маш том хавдсан, өвдөг нь хавдаж, гарын хурууны яс гэмтсэн, шархнаас нь шилний хэлтэрхий илэрчээ. Хөршүүд нь тэр өдөр жүжигчний гэрээс хачирхалтай чимээ сонссон гэж мэдүүлсэн ч цагдаа нар тоогоогүй байна.

Өрөөний тавлигуудын байр эвдэрч сүйдсэн, цусны мөрнөөс харахад Панин алуурчинд эсэргүүцэл үзүүлсэн нь харагдаж байсан гэж жүжигчний найзууд ярьж, хувийн мөрдлөгө эхлүүлсэн юм.
 


Ингээд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч жилийн дараа хэргийг хаасан. Гэхдээ Панины найзууд болох жүжигчин Александр Яценко, найруулагч Александр Прошкин, Геннадий Русин нар хэргийг мөрдсөөр Панин маш их хэмжээний өрөнд орсон байсныг олж мэдсэн. Панин Крымд зураг авалтад оролцож байхдаа хэсэг хүмүүст мэхлүүлж, өрөнд орсон.

Тэд жүжигчнийг айлгахаар Москвад ирж, гэрт нь зодсон. Амь насыг нь хөнөөх зорилгогүй, зодоод хаалгыг нь гаднаас нь хаагаад гарч явахад ухаан алдсан байсан Панин тусламж дуудаж чадалгүй амьсгаа хураасан гэж тэд дүгнэсэн юм.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
J(80.233.35.168) 2022 оны 06 сарын 02

Hvnii bvteesen dvr n bas ih uchirtai bh belowd yaj aluulj duusdg blede ter n yag amidrql dr n bolson bn

0  |  2
Z(202.126.89.155) 2022 оны 06 сарын 02

Yandaa mongolchuud mine hun uhsen medeen door iimerhu yum bichih ch dee

4  |  0
Б(51.79.157.126) 2022 оны 06 сарын 02

Нэг орос үхээд биз

0  |  7
Ebii(66.181.161.31) 2022 оны 06 сарын 02

Eniig chine ali deer ued sashabelov alchaagui biluu

5  |  9
(103.10.23.123) 2022 оны 06 сарын 02

chinii amiar uhsnee hiidiin

0  |  9
Уншигч(139.5.217.235) 2022 оны 06 сарын 02

Орост хүний амь нохойн амь 2 яг адилхан шүү дээ.

6  |  5
Top