Шиндлерийн бүртгэлээс Taken хүртэл: Лиам Нисон 70 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 08

Өнөөдөр Их Британийн алдарт жүжигчин Лиам Нисон 70 нас хүрч байна.

Лиам Венецийн кино наадмын Шилдэг эрэгтэй жүжигчний шагналт. Шиндлерийн бүртгэл киноны дүрээрээ Оскар, BAFTA шагналд нэр дэвшиж байсан.

Тэрээр Хойд Ирландад төрсөн.

Багаасаа боксоор хичээллэж, идэрчүүдийн улсын аварга болж байжээ.

1980-аад оны эхээр жүжигчин Хелен Миррентэй хамт амьдарч байсан.

1994 онд жүжигчин Наташа Ричардсонтой гэрлэсэн. 2009 онд Наташа цанаар гулгаж байгаад гэмтэж, нас барсан. Лиам дахин гэрлээгүй.

Лиам Майкл (1995 төрсөн), Дэниел (1996) гэсэн хоёр хүүхэдтэй.

Лиам Нисон Английн Ливерпуль багийн үнэнч фэн.

Нью-Йорк мужийн Милбрук хотод амьдардаг.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top