Энэтхэгийн зүүн хойд хэсэгт болсон үерийн улмаас хохирсон иргэдийн тоо 4 228 100-д хүрсэн тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх газраас мэдээлжээ.
Байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 71 болоод байна. Нэг хоногийн өмнө амиа алдсан хүний тоо 63 байв. Өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн зүүн хойд хэсэгт усархаг аадар бороо орсны улмаас Брахмапутра гол эргээсээ хальж, Ассам, Мегхалая мужууд үерт хамгийн их өртөөд байна.
Гамшгийн улмаас 5137 тосгон усан дор орж, 107370 га тариалангийн талбай усанд автжээ. Цаг уурчид ирэх хоёр хоногт хүчтэй аадар бороо үргэлжлэн орно гэж сэрэмжлүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )