Голын эрэгт амарч яваад, усанд боогдсон иргэдийн амь насыг аварлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 06 сарын 22

Голоын эрэгт амарч яваад усанд боогдсон иргэдийг онцгой байдлын алба хаагчид аварсан байна. 

Тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн "Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон иргэд байна" гэсэн дуудлага онцгой байдлын газарт иржээ.

Уг дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход Туул голын салаанд 18-аас 19 насны долоон иргэн усанд боогдсон байсныг, аврагчид зөөвөрлөн аюулгүй бүсэд хүргэсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top