Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний 2022 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Эрдэнэбулган сумын жуулчны баазуудад холер өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Тус шинжилгээгээр дээжилсэн сорьцыг нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерийн вибрион илрээгүй. Мөн тус жуулчны баазуудын ажилчдад урвах тахал өвчний талаар яриа хийж санамж тараан сурталчилав.
Сэтгэгдэл ( 0 )