Аагим халуунд үзвэл зохих ШИЛДЭГ 5 КИНО

2022 оны 06 сарын 28

Аагим халуун зуны цаг ирж, гадуур гарахад хэцүү болжээ. Халуун бетон байшин, хайлж байгаа асфальтан зам хотын иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ халуунаас зугтах, аврагдах олон арга бий. Бүх зүйлээ хаяад хөдөө явах, хүйтэн ундаа уух, хамаг хувцсаа тайлан хаях. Тэгвэл бид танд өөр арга санал болгож байна.

Энд танилцуулах кинонуудыг үзэхэд та аагим халуунаас аврагдаж чадна. Итгээрэй.

Hateful Eight, 2015
 

Найруулагч: Квентин Тарантино

Жүжигчид: Курт Рассел, Сэмюэл Л. Жексон, Тим Рот

Тарантиногийн гурван цаг үргэлжлэх энэхүү кино тэр чигээрээ цасан шуурган дунд өнгөрдөг. Нэгэн байшинд хоргодох хүмүүс бүгд өөрийн өөрийн зорилготой. Гадаа хөлдөм хүйтэн байгаа ч дотор халуун тулаан болно.

The Thing, 1982
 

Найруулагч: Жон Карпентер

Жүжигчид: Курт Рассел, Кит Дэвид, Уилфорд Бримли

Мөсөн тивийн судалгааны баазад болж байгаа үйл явдал таны биеийг хүйт оргиулж, гаднах халууныг түр зуур ч гэсэн мартуулна. Цасан шуурга дээр харь гарагийн амьтан нэмэгдэнэ гээд бодоод үз.

Snowpiercer, 2013
 

Найруулагч: Пон жун-хо

Жүжигчид: Крис Эванс, Сон Кан-хо, Тильда Суинтон

Мөнхийн өвөл болсон ирээдүйн дэлхий ертөнц. Хүн төрөлхтний эцсийн хорогдох газар болсон галт тэрэг цасан дундуур урагшилна.

Эверест, 2015
 

Найруулагч: Бальтасар Кормакур

Жүжигчид: Жейсон Кларк, Жош Бролин, Жейк Жилленхол

Дэлхийн оргилд гарах уулчдын баатарлаг гавьяаг үзэн сонирхоорой. Маш сайхан түүх.

The Day After Tomorrow, 2004
 

Найруулагч: Роланд Эммерих

Жүжигчид: Деннис Куэйд, Жейк Жилленхол, Эмми Россам

Дэлхий сөнөж байгаа талаар хийсэн олон бүтээлийн нэг. Соёл иргэншил мөхсөний дараа шинэ мөстлөгийн үе эхлэх юм.

Бонус: Frozen, 2013
 

Найруулагч: Крис Бак, Женнифер Ли

Жүжигчид: Кристен Белл, Идина Мензел, Жонатан Грофф

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top