Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтад зориулан Голомт банк “Ногоон баталгаа” гаргалаа

2022 оны 06 сарын 29

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санхүүжилтээр Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлж буй Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10МВт-н хүчин чадал бүхий нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр гадаад, дотоодын томоохон байгууллагууд шалгараад байна. Энэхүү төслийн хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний шаардлагын дагуу Голомт банк БНХАУ-ын Industrial and Commercial Bank of China банктай хамтран “Ногоон баталгаа” гаргалаа.

Төслийн хүрээнд алслагдсан болон буурай хөгжилтэй бүс нутгийн эрчим хүчний системийг нүүрстөрөгчгүйжүүлэх Монгол Улсын Засгийн газрын бодлогыг дэмжих, Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд 2015-2030 он хүртэл “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг бэхжүүлэх зэрэг ажлуудтай холбогдуулан нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 2023 он гэхэд 20 хувь, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Уг төсөл нь нийт 40.5МВт-н хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчийг алслагдсан бүс нутгууд болох Баруун болон Алтай-Улиастайн бүс нутгуудад хоёр үе шаттайгаар хэрэгжиж байгаа бөгөөд эхний ээлжинд 2019-2022 оны хооронд 25.5МВт хүчин чадалтай үндсэн дэд төслүүдийг, 2022-2024 оны хооронд хоёрдугаар ээлжийн 15МВт хүчин чадал бүхий үндсэн бус дэд төслүүдийг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын дунд эрчим хүчний систем нь нүүрснээс хамгийн их хамааралтай байгаа нь Монгол Улс буюу эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг нүүрс шатаах замаар эрчим хүч гаргадаг дулааны болон цахилгаан станцуудаас нийлүүлдэг. Төсөл амжилттай хэрэгжсэнээр жил бүр 99 гига-ватт/цаг цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, 82,789тн нүүрстөрөгчийн давхар исэл (CO2) ялгаруулахаас сэргийлэх, өвлийн улиралд цахилгаан эрчим хүчний нийлүүлэлт болон дулааны хангамж тасалдах эрсдэлээс бүрэн хамгаалах, 70 мянган айл өрхийг цахилгаанаар хангаж, импортын эрчим хүчний хэрэгцээг бууруулах боломжтой болж буйгаараа онцлог юм.

Голомт банк нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой санхүүжилтийн бодлогын хүрээнд дотоод гадаадын ногоон төслүүдийг тусгайлсан санхүүжилтийн бүтэцтэй бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дамжуулан дэмжсээр байгаа билээ.

Golomt Bank has issued “Green Guarantee” for the Engineering, Procurement and Construction (EPC) contract for Moron solar PV in Mongolia

Top international and domestic companies have been selected as the general contractor for the EPC contract for 10MW Moron solar PV, which is being implemented by the Ministry of Energy and funded by the Asian Development Bank (ADB) within the framework of the Upscaling Renewable Energy Sector Project. In accordance with the terms of the contract, Golomt Bank, in cooperation with the Industrial and Commercial Bank of China, issued Green guarantee on behalf of the General Contractor.

The project will support the Government of Mongolia’s policy of decarbonizing the energy system in remote and less-developed regions; and strengthen institutional capacity to implement the State Policy on Energy, 2015–2030, and Mongolia’s Nationally Determined Contribution under the Paris climate accord, which set the targets of increasing the share of renewable energy capacity in total installed capacity to 20 percent by 2023, and to 30 percent by 2030. The project will develop 40.5MW first-of-its-kind distributed renewable energy system with a variety of renewable energy technologies supplying clean electricity and heat in geographically scattered load centers in the less-developed region of western Mongolia. The subprojects will be implemented in two phases: core subprojects with 25.5MW of capacity in the first batch (2019–2022), and noncore subprojects with 15MW of capacity in the second batch (2020–2024).

Among ADB's developing member countries, Mongolia has the largest energy dependence on coal and 93 percent of Mongolia's energy production comes from combined heat and power plants that generate energy by burning coal. Once completed, the project will generate 99 gigawatt-hours of clean electricity annually, enabling the country to reduce its carbon dioxide (CO2) emissions by 82,789 tons per year, thereby delivering clean electricity to 70,000 households.

Golomt Bank continues to support domestic and foreign green projects with customized financing structures and services within the framework of an environmentally friendly and sustainable financing policy.

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top