“Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 02

Онцгой байдлын ерөнхий газраас  “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх өдөрлөг” өнөөдөр эхэллээ. Өдөрлөг 10:00-17:30 цагийн хооронд Налайх дүүргийн Тэрэлжийн гүүр, Мойлтын тохойд зохион байгуулагдаж байна. 

Өдөрлөгийн үеэр агаараас болон уснаас аврах ажиллагааны үзүүлбэр, усанд осолдох үеийн анхны тусламж сургалт болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хүргэнэ.

Иймд иргэд та бүхнийг өргөнөөр оролцож, болзошгүй эрсдэлээс өөрийгөө болоод үр хүүхэд, хайртай бүхнээ хамгаалах мэдлэг, дадал эзэмшихийг уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top