Архангай аймгийн жуулчны баазуудад холер өвчний хяналт хийв

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2022 оны зоонозын халдварт өвчний хариу арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Цэнхэр сумын таван жуулчны баазад урвах тахал буюу холер өвчний вибрион илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр 186 сорьцыг дээжилж, нян харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерын вибрион илрээгүй байна. 

Мөн жуулчны баазуудын ажилчдад холер өвчний талаар яриа хийж зөвлөмж тараан сурталчилсан ажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top