Увс аймгийн Улаангом сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны А/73 дугаар тоот тогтоолоор сумын төвд мал аж ахуй эрхлэх, мал бэлчээхийг хориглох бүс тогтоосон ба хотын ногоон бүс рүү орсон, ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж учирсан хохирлыг малын эзнээр төлүүлэхээр тогтоосон байдаг. Гэвч сүүлийн үед сумын ногоон бүс бүхий хэсэгт мал орж ирэх явдал буурахгүй байгаа тул ИТХ-аас иргэдэд хандан хатуу анхааруулга өглөө.
Анхааруулгад "Мал бүхий иргэд суурьшлын бүс нутаг руу малаа оруулахгүй хариуллагатай маллаж хотын ногоон бүс рүү оруулахгүй байхыг анхааруулж байна. Энэ зүлэг мод маш олон хүний хүч хөдөлмөр, төсөв мөнгөөр бий болсон. Иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бий болгохоор зорьж буй. Малаа маллаад амьдрах иргэд 1,2,8-р багт чөлөөтэй мал ахуйгаа эрхлээд амьдарч болно. Одооноос энэ асуудалтай хатуу тэмцэнэ" гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
surtei sh dee, busad gazart mal ideh ows bhgui sh dee
Хөдөөний оркууд малаа ч хариулахгүй байж нийслэлд амьдрах гэж зүтгэх юм