Дээрэм хийсэн шалтгаанаа "Тэтгэврийн мөнгө хүрэлцдэггүй" гэж тайлбарлажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28
Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу долоодугаар сарын 27-ны өдрийн 13.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автобусны буудал дээрээс гар утсыг минь булаагаад зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад, 71 настай эмэгтэй С-ийн гар утсыг 46 настай эмэгтэй Б гэгч дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн,
мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Гэмт хэрэгт холбогдсон этгээд нь "Тэтгэврийн мөнгө хүрэлцдэггүй" гэх утгатай мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгчээ.
 
Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй эрсдэл, гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж,сонор сэрэмжтэй байхыг албаныхан анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.108) 2022 оны 07 сарын 29

56 гэж л ойлгож уншихаас даа ...\n

0  |  0
Зочин (59.153.113.184) 2022 оны 08 сарын 04

46 настай хүн чинь тэтгэврийнх биш биз дээ.

1  |  0
zochin(66.181.184.191) 2022 оны 07 сарын 28

46 nastai tetgeweriin khugshin baidag yum uu

1  |  0
Top