Б.Цэнгэл: Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэр төрд ирснээр ашигтай ажиллаж эхэлсэн

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 08 сарын 16

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд өнөөдөр /2022.08.16/ "Хөтөл хотын Эдийн засгийн форум - 2022" арга хэмжээ үргэлжилж байна.

 Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлтэй үйлдвэрт төрөөс үзүүлэх дэмжлэг болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2015 онд хийгдэж байсан өмч, хувьчлалыг хууль тогтоомжийг зөрчиж өмч хувьчлал явуулсан байна гэдэг дүгнэлтээр буцаах шийдвэр гарсан. Ингэснээр анх хувьчлагдаж байх үеийн Хөтөлийн цемент шохой компани төрийн мэдэлд ирсэн. Энэ оны гуравдугаар сард шийдвэр нь гарсан. Тэр үед эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байсан. Тэр үед тус үйлдвэр бол 124 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан.Үүнийг төр хүлээж авсан. Түүнээс хойш сар бүр ашигтай ажиллуулж ирсэн. Өнгөрсөн сарын байдлаар 17.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллуулсан байна. Мөн 25 тэрбум төгрөгийн нийгмийн даатгал, татварын өрөөс 18 тэрбум төгрөгийг нь барагдуулчихаад байна. Энэ тоо баримтаас харахад л энэ үйлдвэр төрд ирснээр ашигтай ажиллаж эхэлж байгаа нь харагдаж байна" хэмээн яриандаа тодотголоо. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.43) 2022 оны 08 сарын 16

Цементийн үнийг 2 дахин нэмж 500 мянга болгож байгаад хүчээр сонгуулийн өмнө ашигтай ажиллаж байгаа харагдуулах тактик.

0  |  2
Иргэн(192.82.74.173) 2022 оны 08 сарын 16

Энэ бүтэлгүй нөхөр өөрийнхөө мууг илчлээд байх юм. Зайлуулдаггүй юм байх даа.

0  |  2
Top