Ч.Өнөрбаяр: ҮХЦ-ийн гишүүд ээ! Хичээл заалгасан шавь нар чинь ичиж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 18

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр /2022.08.18/ боллоо. Хэвлэлийн хуралд Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, Ардчилсан Ахмадын Холбооны тэргүүн Б.Батсайхан болон бусад удирдлагууд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах болсон талаар, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Ардчилсан Ахмадын Холбооны хурал, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны хурал болон бусад асуудлаар мэдээлэл хийв.

Ардчилсан намын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ бол ардчилсан Үндсэн хуулиар дэндүү их тоглолоо. ҮХЦ бол УИХ-ын байнгын хороо шиг ажиллаж ирсэн. Өмнө нь ч маш олон асуудал дээр зарчимгүй шийдвэр гаргаж байсан. Сонгуулийн үеэр улстөрийн хоригдол болоод явж байсан олон хүний эрх зөрчигдөөд байхад ҮХЦ дуугүй өнгөрсөн. Сая бол увайгүй УИХ-ын байнгын хороо шиг ч биш, МАН-ын улстөрийн зөвлөлийн хэлтэс тасаг шиг ажиллаа. Одоо та нар хууль дээдлэх ёсны талаар ярих эрхгүй боллоо шүү. Нэртэйгээр нь та нар МАН бол Монгол Улсыг мөнхөд чиглүүлэх хүч юм гээд 1960 оны Үндсэн хуулийн заалтыг сэргээхгүй яасан юм. Нэртэйгээр нь Л.Оюун-Эрдэнэ насан туршдаа Ерөнхий сайдаар ажиллана гээд бичихгүй яасан юм. ҮХЦ-ээс бүрэн бүрэлдэхүүнээрээ гарах ёстой. ҮХЦ-ийн дээр Үндсэн хууль байдаг юм. өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт бол Үндсэн хуулийн нэг хэсэг. Гэтэл өөрөө өөртэйгөө зөрчилдөж байна гэдэг утгагүй шийдвэрийг ҮХЦ гаргалаа.

Дээр нь ХҮН-ын дарга Т.Доржханд МАН-ын хэвлэлийн төлөөлөгч хийхээ боль. Саяхан зүүн төвийн намаас баруун төвийн нам боллоо гээд байсан МАН-ын халаасны хүн гэдгээ баталлаа. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг гэж ярьж байгаа УИХ-ын гишүүн бүрэн эрхээсээ татгалзаад, хуулийн сургуульд сур. Өнөөдөр та нарын суралцаж байсан АНУ хүртэл ҮХЦ-ийн дээр ард түмэн байдаг гэж үздэг.

Эрх баригч нар ҮХЦ-ийг улстөрийн хэрэгсэл болгож ашиглаж ирсэн. ҮХЦ бол эрх баригч нарт таалагдсан шийдвэр гаргадаг биеэ үнэлэгч есөн хүн болж хувирсан байна. ҮХЦ дотор байгаа хүнийг гурван янзаар хардаг. Нэг нь насаараа дарга хийсэн тул энхрий хайрт намдаа өрөө төлж байгаа хэсэг, нөгөө нь манай хуулийн сургуулийн эрдэмтэд байдаг. Гэтэл тэд өөрийн итгэл үнэмшил, бичсэн ном шигээ байж чаддаггүй юм байна. Та нар бол эрх мэдлийн өмнө өчүүхэн амьтад гэдгээ харууллаа. Та нараар ном заалгаж байсан хуульч нар та нараас ичиж байгаа шүү. Гурав дахь нь хэн нэгний шахаасаар ороод ирсэн утсан хүүхэлдэй юм. Энэ есөн хүн Монголын хувь заяагаар тоглож байна.

Одоо МАН өөрт таалагдсан шийдвэрээ гаргасан тул ээлжит бус чуулган зарлаж байна. Та бүхэн санаж байгаа бол МАН-ынхан давхар дээл өмсөөд, нүүрэндээ баг зүүгээд жагсаал хийж байсан үе чинь саяхан шүү. Худал хуурмаг чинь дандаа баригдах юм. Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тогтож үлдэхийн тулд Үндсэн хуулиар тоглож байна. Засгийн газрын дөрвөөс дээш гишүүн давхар дээлтэй байхыг хориглосон заалтаа өөрчлүүлж байгаа юм чинь УИХ-ын гишүүдийн тоо 76 байна гэсэн заалтыг өөрчилж чадах юм байна. 76 буруу юм байна ер нь 130 байх ёстой юм байна гээд өөрчил.

Хоёрдугаар ээлж хоолондоо орох гээд шүлэнгтээд зогсож байна. Албан тушаалын төлөө нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй 2020 оны парламент бол шившигтэй байна. А.Отгонбаатар миний дүү МАН-ын цагаан хоолойг битгий хий. Дээр үед Ардын намын үзэл суртлыг ухуулаад, цагаан хоолой бариад гудамжаар явдаг нөхдүүд байсан. Чи тийм ч ажил хийж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нэргүй(64.119.27.136) 2022 оны 08 сарын 21

Чи худлаа цэцэрхэж байхаар намаа төхнүүлэх болон улс орны хөгжлийн дорвитой санаа оноо бүхий мэдээлэл хийж байгаачээ...

0  |  0
Dary(66.181.160.107) 2022 оны 08 сарын 18

nh zuv yarijee.

0  |  1
Zochin(86.111.137.65) 2022 оны 08 сарын 18

Ebeegin hoid dur min zail zail chnii mongolin tuluu hiisen giigulsen zuil erduu ch algadaooo ichij amidaraach

1  |  0
Bn(71.188.56.145) 2022 оны 08 сарын 18

Ene pizza unen ug hellee.

0  |  0
lol(66.181.160.86) 2022 оны 08 сарын 18

zail zail

0  |  0
Top