Ирина Шейк, Брэдли Купер хоёр хамтдаа амарч байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

ОХУ-ын супер модель Ирина Шейк хуучин амраг асан Холливудын жүжигчин Брэдли Купертэй хамт авхуулсан зургаа олон нийтийн сүлжээнд дэлгэлээ. Тэд нэгэн арал дээр хамтдаа амарч байгаа гэнэ.

Хоёр одын фэнүүд энэхүү мэдээг ихэд таатай хүлээн авч, “Та хоёр буцаад нийлсэн үү”, “Үнэхээр хайрт хосууд”, “Жинхэнэ гэр бүл”, “Ирина Шейк гоё байна” гэх зэрэг сэтгэгдэл үлдээсэн байлаа.

Тэд 2019 онд салсан. Лея де Сьен Шейк Купер хэмээх таван настай охинтой. Хэдий салсан ч охиноо хамтран өсгөх дээр санал нэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top