ОХУ-ын Зэвсэгт хүчин БНХАУ-ын талтай хамтран өргөн хүрээний цэргийн сургуулилт явуулах тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.
“Восток-2022” сургуулилт есдүгээр сарын 1-7-ны хооронд Оросын Алс Дорнод болон Япон тэнгист болно. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллээр, тус арга хэмжээнд Оросын талаас 50 мянган цэргийн алба хаагч, 140 нисэх онгоц, 60 хөлөг онгоц зэрэг таван мянган нэгж цэргийн техник оролцох аж.
Хамтарсан хээрийн сургуулилтад хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн багтаж байсан зарим улс, БНХАУ, Энэтхэг, Монгол, Лаос, Никарагуа, Сири зэрэг улсын зэвсэгт хүчин оролцох юм.
Ирэх цэргийн сургуулилт аль нэг тодорхой улс орон, цэргийн эвслийн эсрэг чиглээгүй бөгөөд зөвхөн батлан хамгаалах шинж чанартай гэж ОХУ-ын гадаад хэргийн дэд сайд Александр Фомин онцолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монгол улс Америкуудаар заалгахгүй амиа аваад явчихна.