“ОХУ-ын уран гулгалтын шилдэг тамирчид Улаанбаатарт болох мөсөн шоунд оролцоно” гэж өнөөдөр ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин мэдэгдлээ.
Матыцин “Саяхан бид Монголын төлөөлөгчидтэй хамтран 2022-2024 онд спорт, биеийн тамирын салбарт хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлаа хэлүүлээд байна. Монголын шигшээ баг олон улсын “Азийн хүүхдүүд” наадамд оролцож, мас-рестлинг, жүдо, самбо, кураш бөхөөр 11 медаль хүртсэн. Намар манай уран гулгагчид Улаанбаатарт айлчилж, том хэмжээний мөсөн шоунд оролцоно. Монгол тамирчдад цуврал мастер-класс хийнэ. Энэ бүхэн манай хоёр орны спортын хамтын ажиллагааны хөгжилд суурь болж өгөх юм” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
ОХУ-ын уран гулгагч, Олимпын аварга, дэлхийн аварга Алина Загитова Москва дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд өнгөрсөн долоодугаар сард зочилсон. Тэр үеэр "Мөсөн өргөө"-г бүтээн байгуулсан “Степпе арена” компанийн удирдлагууд олимпын аваргыг Улаанбаатарт ирэх намар айлчлуулж, талын Монголд уран гулгалтын спортыг хөгжүүлэх эхний томоохон алхам хийх эрмэлзэлтэй байгааг уламжилж, Алина Загитовагаас энэ саналыг нухацтай бодож үзэхийг хүслээ” гэж мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл ( 7 )
Монголчууд эртнээс уран гулгалт үздэг соёлтой ард түмэн гэдгээ л харуул!!
Манайхан шүтдэг тамирчныхаа зураг нэрийг бариад маш соёлтойгоор үзэх хэрэгтэй АМЖИЛТ
Уран гулгалтын тамирчин Алина Загитова Ерөнхийлөгч В. В. Путины шинэ эхнэр юм.
2018 оноос хойш 2 охинтойгоо хамт Алина Загитовагийн шүтэн бишрэгч болсон доо.
Супер спортын супер од ирэх нь дээ. Даанч илетнийх нь үнэ тэнгэрт хадаад баяд ноёдууд хүүхэдтэйгээ дүүргэчнэ биз.
Харсан ч яадийн
Бөгс гуя харах гэсэн монголчууд очн очно орос хүүхний