БТСУХ, ОХУ-ын уран гулгалтын холбооноос "Мөсөн өргөө"-нд зохион байгуулсан Оросын шилдэг тамирчдын шоу өчигдөр (2023.05.07) өндөрлөсөн.
Монгол үзэгчдийн хувьд олимпын аварга Марк Кондратюкийн үзүүлэх тоглолт таатай нэгэн сюрприз байлаа.
Марк Баруун Германы "Dschinghis Khan" хамтлагийн алдарт "Чингис хаан" дуунд тусгай үзүүлбэр бэлтгэсэн байлаа.
Тэрээр монгол аялгуу дор нум сум харваж байгаагаар үзүүлбэрээ эхлүүлсэн. Дараа нь "Чингис хаан" дуу эхэлж, үзэгчид тун халуун дотноор хүлээн авлаа.
Марк энэ үзүүлбэрийнхээ үеэр гурвалсан сальхов, тулуп, аксель үсрэлт гүйцэтгэсэн юм.
Үзүүлбэрийн дараа Кондратюк “Энэ үзүүлбэрийг Анжелика Крылова тавьсан. Монгол үзэгчдэд таалагдана гэдгийг би мэдэж байсан. Гэхдээ ийм их таалагдаж, уухайлан хүлээж авна гэж төсөөлөөгүй” гэж сэтгүүлчдэд ярьсан.
Сэтгэгдэл ( 1 )
сайн бн эх оронд маань дахин дахин зочлоорой!