ОХУ-ын уран гулгалтын оддын шоу тоглолт хоёр хоног үргэлжлэн, өчигдөр өндөрлөлөө.
Олимп, дэлхийн олон аваргууд ирсэн ч монголчуудын анхаарлыг хамгийн их татаж, хамгийн олон дэмжигчтэй байсан нь нь татар охин Камила Валиева.
Эхний өдрийн шоунд бие халаалт дутуу хийсний улмаас Камила унасан. Сүүлийн өдөр үзүүлбэрээ төгс хийхээр бэлтгэсэн ч техникийн саатал гарч, хөгжим унтарсан. Энэ үзүүлбэр нь түүний олимпын наадмын богино “In Memoriam” номер байсныг хэлэх хэрэгтэй.
Хэдий хөгжимгүй болсон ч Камила сандарч тэвдсэнгүй, гулгасаар, бүжиглэсээр үзүүлбэрээ дуусгасан. Манай үзэгчид ч дуусан дуустал нь тасралтгүй халуунаар алга ташиж, дэмжсэн.
Энэ алга ташилт хөгжмийг бүрэн орлосон гэхэд болно. Үүнийг мэдэрсэн Камила 20 минутын завсарлагын дараа өөрийн хүсэлтээр олимпын хөтөлбөрөө дахин толилуулсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Яах гэж ирж байгаа зорилгоо шууд ил тод хэл л дээ. Олимпод монголын нэрийн өмнөөс орох зорилготой ирж байгаа биз дээ? Тэрийгээ зүгээр л ил тод хэл л дээ. Тэнэг хүмүүстэй харьцаж байгаа юм шиг дандаа худал хуурмагаар амьдрахаа больцгооё мангадуудаа
Тоглолтоос таашаал авсан тамирчин, үзэгчдийн сэтгэл, урам
шш манайхаан техникээ давхар дабл нөөцтэй байлгаа!
Gaihaltai arga hemjee bolloo