АРХАНГАЙ: Хайрхан сумын сургуулийн дулааны асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэгдэв

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 01

Архангай аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат Хайрхан суманд ажиллалаа. Хайрхан сумын төрийн байгууллагууд дотроос сургуулийн дулааны асуудал эрсдэлтэй байгаа юм. Сургууль, дотуур байрыг дулаанаар хангадаг уурын зуух нь 1974 онд ашиглалтад орсон. Олон жилийн ашиглалт, насжилт, гадна шугамын эвдрэл, гэмтлээс шалтгаалан уурын зуухны хэвийн ажиллагаа алдагдаад байгаа аж. Тиймээс өвөл болохоос урьтаж, аж ахуйн аргаар энэ сарын 12-ны дотор асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэгдсэн байна. 

Хайрхан сумын сургуульд 2022-2023 оны хичээлийн жилд 770 гаруй хүүхэд суралцаж, дотуур байранд 72 хүүхэд амьдрах бүртгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top